RS Engineering and Solution
Эрчим хүч, автоматжуулалтын нарийн шийдэлд төвлөрсөн инженерингийн баг

Бидний тухай

Эрчим хүч, автоматжуулалтын нарийн шийдэлд төвлөрсөн инженерингийн баг

Бид эрчим хүчний автоматжуулалт, реле хамгаалалт, СКАДА, үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлээр зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, инженеринг, угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажлыг иж бүрнээр гүйцэтгэдэг.

RSE арга барил

Системийг бүрэн зураглалаар нь харж, нэг стандарттай гүйцэтгэнэ

Бид цахилгаан системийн хамгаалалт, хяналт удирдлага, үйлдвэрлэлийн автоматжуулалтын түвшинд ажилладаг. Төслийн эхний судалгаанаас ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл нэг инженерингийн логикоор явдаг нь RSE-ийн ялгарал.

10+

Жилийн туршлага

90+

Хэрэгжүүлсэн ажил

17

Аймаг, нийслэлд ажилласан

30+

Харилцагч байгууллага

Эрчим хүчний автоматжуулалтын инженеринг

Түүхэн замнал

Монхорусаас RSE хүртэл

Манай баг 2016 оноос Монхорус Интернэшнл ХХК-ийн Реле хамгаалалтын хэлтэс болж ажилласан бөгөөд 2023 онд RS Engineering and Solution компанийг байгуулсан. Он бүрийн ажлын тоо ажлын бүртгэлээс тооцогдоно.

Монхорус үе, 2016–2023RSE, 2023 оноос
Ажлын газрын зураг
  1. 2016

    Монхорус үе1 ажил

    Монхорус Интернэшнлийн Реле хамгаалалтын хэлтэс

    RSE-ийн инженерүүд Монхорус Интернэшнл ХХК-ийн Реле хамгаалалтын хэлтсийн бүрэлдэхүүнд нарны цахилгаан станцын реле хамгаалалт, СКАДА-аас ажлаа эхэлсэн.

    • Дархан 10 МВт НЦС
  2. 2017–2018

    Монхорус үе8 ажил

    Дэд станц ба нарны станцууд

    220 кВ-ын дэд станцын өргөтгөлөөс эхлээд 10–15 МВт-ын нарны цахилгаан станцуудын хамгаалалт, СКАДА, RTU-г гүйцэтгэсэн.

    • 220/110/35/6 кВ «Чойр» дэд станцын өргөтгөл
    • Сайншанд дэд станцын өргөтгөл
    • «Сүмбэр», «Гэгээн», Баянчандмань НЦС
  3. 2019–2020

    Монхорус үе9 ажил

    Нийслэл ба бүсийн сүлжээ

    Улаанбаатарын дэд станцууд, ЦДҮС ТӨХК-ийн бүсийн дэд станцууд болон 30 МВт хүртэлх нарны станцын ажлуудыг хэрэгжүүлсэн.

    • Яармаг, Багануур, Дулаан дэд станц
    • Булган дэд станц А, Б
    • Бөхөг 15 МВт, Говь 30 МВт НЦС
  4. 2021–2022

    Монхорус үе5 ажил

    Генераторын хамгаалалт

    Дулааны цахилгаан станцын генераторын хамгаалалт болон баруун бүсийн агаарын шугамын хамгаалалтаар чиглэлээ өргөжүүлсэн.

    • Эрдэнэт ДЦС, Дархан ДЦС
    • ББЭХС — Улаангомын агаарын шугам
    • Гашуунсухайт дэд станц
  5. 2023

    RSE5 ажил

    RS Engineering and Solution байгуулагдав

    Хэлтсийн баг бие даан RSE компанийг үүсгэн байгуулж, Монхорусын үеийн туршлагаа үргэлжлүүлэн захиалагчидтайгаа шууд ажиллаж эхэлсэн.

    • Эрчим хүчний яам — Сонгино SGO-110E
    • Степ Голд — ATO EPC
    • Монхорусын үеийн сүүлийн ажлууд: Эрдэнэт үйлдвэр, Тавантолгойн төмөр зам
  6. 2024

    RSE16 ажил

    Уул уурхай ба төвлөрсөн хамгаалалт

    Уурхайн РХА, СКАДА, SSC600 төвлөрсөн хамгаалалт, BESS зэрэг шинэ чиглэлийн ажлуудыг нэвтрүүлсэн.

    • МАК — Нарийн сухайт уурхайн РХА, СКАДА
    • Багахангай 35 кВ 2 станцын РХА, СКАДА
    • Дархан-Сэлэнгэ — SSC600E
  7. 2025

    RSE28 ажил

    Бүсийн эрчим хүчний системүүд

    Баруун, төвийн бүсийн эрчим хүчний системүүдэд шугам, фидер, генераторын хамгаалалт, DC систем, RTU-г нийлүүлж суурилуулсан.

    • ББЭХС — шугам, фидерийн хамгаалалт
    • АУЭХС — REG670, REX610
    • ЦДҮС — Булган, Бор-Өндөр
  8. 2026

    RSE19 ажил

    Өнөөдөр

    220 кВ болон түүнээс дээш хүчдэлтэй ЦДАШ, дэд станцын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэйгөөр (ТЗ-2.4, 2031 он хүртэл) нарны станц, BESS, бүсийн сүлжээний ажлуудыг хэрэгжүүлж байна.

    • Хархорин НЦС — BESS
    • ББЦТС — Дарви дэд станц
    • МАК — Цагаан суварга туршилт

Үнэт зүйл

Найдвартай ажиллагаанд төвлөрсөн соёл

Мэргэжлийн хариуцлага

Тооцоо, зураг, холболт, туршилт бүрийг ашиглалтын найдвартай байдалтай холбож хардаг.

Нээлттэй инженеринг

Шийдлийн логик, стандарт, эрсдэлийг захиалагчтай ойлгомжтой хэлээр ярилцаж баталгаажуулна.

Урт хугацааны дэмжлэг

Систем ашиглалтад орсны дараах өргөтгөл, шинэчлэл, оношилгоонд үргэлжлүүлэн хамт ажиллана.

Чадамж

Инженеринг, интеграци, туршилт тохируулга гэсэн гурван цөмтэй

Тооцоонд суурилсан хамгаалалт

Реле хамгаалалтын уставка, селектив ажиллагаа, богино залгааны тооцоог бодит сүлжээний нөхцөлтэй уялдуулна.

Нэгдсэн хяналт удирдлага

Дэд станц, RTU, gateway, SCADA болон үйлдвэрлэлийн өгөгдлийг нэг архитектурт найдвартай холбож өгнө.

Ашиглалтад бэлэн гүйцэтгэл

Зураг төсөл, тоног төхөөрөмжийн сонголт, угсралт, туршилт тохируулгыг нэг багийн хариуцлагаар дуусгана.

IEC 61850IEC 60870-5-101/104ModbusDNP3SCADAPLC/HMIRTU/GatewayRetrofit

Ажлын зарчим

Төслийн үе шат бүр хэмжигдэх үр дүнтэй

Холбоо барих
  1. 01

    Судалгаа

    Одоогийн систем, ачаалал, хамгаалалт, холбооны нөхцөлийг шалгаж шийдлийн хүрээг тодорхойлно.

  2. 02

    Зураг төсөл

    Норм стандарт, объектын шаардлагад нийцсэн ажлын зураг, схем, техникийн тодорхойлолт боловсруулна.

  3. 03

    Инженеринг

    Төхөөрөмжийн сонголт, системийн архитектур, протокол, интеграцийн логикийг нарийвчилна.

  4. 04

    Угсралт

    Самбар, кабель, төхөөрөмж, холбооны холболтыг талбай дээр аюулгүй ажиллагаатай гүйцэтгэнэ.

  5. 05

    Туршилт

    Функц, хамгаалалт, холбоо, дохиолол, тайланг шалгаж баримтжуулан ашиглалтад хүлээлгэн өгнө.