
Үйлчилгээ
Эрчим хүч, үйлдвэрийн автоматжуулалтын ажлыг нэг инженерингийн системээр гүйцэтгэнэ
Чиглэл бүрд зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, инженеринг, угсралт суурилуулалт, туршилт тохируулгыг иж бүрнээр хариуцна.
Чиглэлүүд
Төслийн шаардлагад тааруулж багцалдаг үйлчилгээ
Дэд станцын автоматжуулалтаас эхлээд үйлдвэрийн PLC/HMI хүртэлх шийдлийг нэг объектын хамгаалалт, холбоо, операторын ажиллагаатай уялдуулдаг.

01
Эрчим хүчний автоматжуулалт
Цахилгаан станц, дэд станц, түгээх сүлжээний автоматжуулалтын системийг зураг төслөөс нь эхлээд ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл иж бүрнээр гүйцэтгэнэ. Орчин үеийн IEC 61850 стандартад суурилсан дэд станцын автоматжуулалтын шийдлийг нэвтрүүлнэ.

02
Реле хамгаалалт
Цахилгаан сүлжээ, тоног төхөөрөмжийн реле хамгаалалт, автоматикийн системийн тооцоо судалгаа, төхөөрөмжийн сонголт, тохиргоо, туршилт тохируулгыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ.

03
СКАДА систем
Эрчим хүч, үйлдвэрлэлийн объектын хяналт удирдлагын СКАДА системийг төлөвлөх, нэвтрүүлэх, өргөтгөх, засвар үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгэнэ. Найдвартай, аюулгүй, өргөтгөх боломжтой архитектурыг эрхэмлэнэ.

04
Үйлдвэрийн автоматжуулалт
Үйлдвэрлэлийн технологийн процессын автоматжуулалтыг PLC, HMI, SCADA түвшинд иж бүрнээр шийднэ. Тоног төхөөрөмжийн сонголтоос эхлээд програмчлал, угсралт, тохируулга хүртэл нэг гараас гүйцэтгэнэ.
Ажиллах орчин
RSE шийдэл дараах объектуудад тохиромжтой
Дэд станц ба цахилгаан дамжуулах сүлжээ
Цахилгаан станц, дулаан, ус хангамжийн объект
Уул уурхай, үйлдвэрийн технологийн процесс
Барилга, байгууламжийн цахилгаан автоматжуулалт
